Энэ бол вэб сайт хөгжүүлэх хамгийн чухал асуулт юм. Энэхүү загварын шийдэл бүхий үйл ажиллагаа нь Захиалагч талын сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн хангасны дараа л вэб сайт дараагийн хөгжүүлэлтдээ шилжих боломжтой байдаг. Манай дизайнерууд 12 жилийн ажлын туршлагатай учир хийц, загвар, чимэглэл, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд төвшинд барих арван нөөц бололцоотой. Үүний тулд бид дараахь дөрвөн программыг түлхүү ашигладаг:
Adobe XD, Figma Adobe, Photoshop, Adobe Illustrator
Гарчиг
UI буюу user interface-ийн тухайд бид vector суурьтай Adobe XD тоноглолыг ашиглаж байна. Энэ тоноглол нь вэб систем болон гар утасны хувилбарт зориулан загвар зурахад маш тохиромжтойн дээр бүтээлч, шинийг санаачилсан загвар зурах, олон функцтэй үйлдэл бүхий бүтэц зурах бүхий л онцлогуудыг өөртөө шингээсэн байдаг юм. Тийм учраас хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй, бүтээлч загвар зурахад тусалдаг.
Figma тоноглолын хувьд бидэнд Захиалагчтайгаа загварын шийдлийг цаг тухайд нь боловсруулах асар том давуу талыг олгодог. Захиалагч тал заавал манай оффис дээр ирж загварын асуудлыг ярилцах биш өөрийнхөө өрөө тасалгаанд компьютер дээрээ Figma-г ажиллуулж, загвар хэрхэн зурагдаж, хэрхэн ажиллаж байгааг хянах боломж олгодог юм. Ингэснээр загвар дизайны аливаа асуудлыг бид хамгийн хурдан хугацаанд шийдэж чаддаг.
"Аливаа юмыг бага гэж чамлаж болохгүй. Аливаа юм багаас их болж, нимгэнээс зузаан болдог. Бичиг зохиолын нэг хоёр үг хэдийгээр бага ялимгүй боловч тэр үгнээс түмэн утга цацарч болдог."
Харин UX буюу user experience-ийн тухайд Adobe Photoshop бол загварын хамгийн том бүхэл ертөнц юм. Загвар дизайны бүхий л шийдлийг байж болох хязгаарт нь тултал хийж чадах хүчирхэг мэргэжилтнүүд манай багт ажилладаг. Vector график суурьтай Adobe Illustrator тоноглолыг ашиглан вэб сайтын өнгө дизайныг илүү тодруулахад ашиглаж байна.
Б.Батдэлгэр
SodonsolutionWikimon.mn вэб сайтаа хийлгэснээс хойш нэгэнтээ 9 жил улиран өнгөрчээ. Мэдээлэл, технологийн компаниуд дундаа хариуцлагатай, найдвартай, аюулгүй үйл ажиллагааг эрхэмлэдэг энэхүү компанийг түншээрээ сонгосондоо бид баяртай байдаг билээ.