Аль програмчлалын хэлээр вэб сайтаа хийлгэвэл илүү сайн байдаг вэ?
Аль нэг програмчлалын хэл нь сайн байна гэж байдаггүй юм аа. Тухайн вэб сайт хөгжүүлэгч нь аль програмчлалын хэлийг сайн эзэмшсэн бэ? Гэдгээс бүх зүйл хамаардаг юм аа. Гэхдээ бага зэрэг ялгаанууд байдаг. Жижиг хэмжээний төслүүд хэрэгжүүлэхэд PHP, Phyton гэх мэт програмчлалын хэлнүүд маш хялбар байдаг. Гэтэл томоохон төсөл хэрэгжүүлэхэд эмх цэгцээ алдчихдаг. Гэтэл Java технологи нь томоохон системүүд хийхэд илүү тохирсон байдаг.
Гэхдээ өгөгдлийн санг мартаж болохгүй юм. Ямар систем хийхээс хамаарч өгөгдлийн сангаа сонгох хэрэгцээ гардаг. Жишээ нь энгийн бүтэц бүхий систем хийхэд MySQL илүү тохирдог бол мод бүтэцтэй систем байвал noSQL болон mongoDB гэх мэт graph төрлийн өгөгдлийн сангууд илүү тохирдог.
Гэтэл сүүлийн үед эдгээр өгөгдлийн санг хослуулан ашиглах арга нь өргөн дэлгэрч байна. Энэ нь ч илүү үр дүнтэй байна. Манайх ч бас ингэж их ашигладаг. Туршлагатай ч болсон байна.
Вэб сайтаа хийлгэсний дараагаар кодоо аваад өөрсдөө засч сайжруулж болох уу?
Энэ асуулт бол хамгийн буруу асуулт гэж таньд хэлмээр байна. Яагаад вэ? гэж үү.
Яагаад гэвэл програмчлалын ертөнцөнд бичигдээгүй ийм нэгэн хууль байдаг. Хэнээр програмаа бичүүлнэ түүнээсээ хараат болно гэсэн үг. Тиймээс хэнээс хараат болох вэ? Гэдэг нь маш чухал учир нь нэг компаний хийсэн програмыг өөр компани хөгжүүлж чадахгүй. Таны бичсэн кодыг би ойлгохгүй байх жишээний.
Мэдээж код оо хүлээн аваад та өөрөө хөгжүүлж бололгүй яахав гэхдээ л энэ бол шийдэл биш. Шийдлийг хамтдаа ярилцаж байж олох хэрэгтэй.
Танайхаар хийлгэвэл бусдаас ямар давуу талтай вэ?
Хамгийн нэгдүгээр бид вэб сайтыг ямар байх ёстойг нь маш мэддэг гэж өөрсдийгөө үнэлдэг. Учир нь бидний хийсэн вэб сайтууд Монголын топ сайтууд болсоор байгаа билээ.
Өөр бидэнд маш чухал давуу тал байдаг. Энэ нь манайхаар хийлгэсэн вэб сайтуудын хандалтыг өсгөх хэд хэдэн боломжууд бидэнд байдаг. Үүнд:
Эцэст бид мэдээж 10 жилийн туршлага байна. Тиймээс бид танд үүссэн асуудлыг мэргэжлийн түвшинд яаж шийддэгийг илүү мэддэг гэсэн үг юм.
Мөн таныг бид заавал буух эзэнтэй буцах хаягтай газраар вэб сайтаа хийлгүүлээрэй гэж зөвлөж байна шүү. Хамаагүй хувь хүнээр хийлгэвэл дараа нь нөгөө хүн нь олдохгүй тэрнээсээ ийсэн зардал гарна шүү. Харамч хүн 2 төлнө гэж үг байдаг даа. Тэр тусмаа удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан компанид хандах нь зүйтэй гэж зөвлөж байна.
Танайх вэб сайт хэр хугацаанд хийдэг вэ?
Вэб сайтын хугацаа нь хийх ажлаасаа л хамаарна шүү дээ. Жишээ нь стандарт вэб сайтыг хөгжүүлэх хугацаа нь ажлын 10-15 хоног байдаг бол томоохон төслүүдийн хугацаа хамгийн багадаа л 3 сар үргэлжлэх жишээтэй. Бас дизайн зураад HTML болгоход ажлын 10-15 хоног зарцуулна. Харин ...
Харин сүүлийн үед бэлэн загвар ашиглаад вэбийн дизайн болон HTML-ийг маш богино хугацаанд хийх боломж бүрдэж байна. Гэхдээ бүх вэб сайтыг энэхүү бэлэн загвар ашиглаад хийчихнэ гэвэл их том эндүүрэл болох юм. Ер нь стандарт болсон байгууллагын танилцуулга, аялал жуулчлалын мөн хуримын гэх вэб сайтуудын загвар олдоцтой байдаг юм. Тиймээс тусгай зориулалтын вэб сайт хийх бол загвар дизайныг нь дизайнерт найдан зуруулахаас өөр аргагүй юм.
Өөр бас вэб сайтын хугацааг маш ихээр хойш нь татдаг зүйл бол тодорхойгүй байдал юм. Ихэвчлэн захиалагч нар вэб сайтынхаа шаардлагыг гаргаж өгдөггүй. Өөрсдөө яг юу хүсээд байгаагаа яг тодорхой мэддэггүй. Энэ нь магадгүй Монголчууд бидний суурь зантай холбоотой байх гэж би боддог.
Энэхүү тодорхойгүй байдлаас болоод вэб сайтын хугацаа ихээр сунжирдаг. Хугацаа сунжирсаны ихэвчлэн нэг тохиолддог асуудал байдаг. Тэр нь захиалагч аль хэдийн вэб сайтаа хийлгэж дуусгах хүсэл нь унтарсан байдаг. Магадгүй завгүй болсон байдаг. Тиймээс ажлаа дуусгаад захилагч талдаа үзүүлэхэд захиалагч маань томилолтоор явах эсвэл өөр хүн томилох гэх мэтээр ажил руугаа орж өгдөггүй. Үүнээс болж вэб сайт удааширах тохиолдол их гардаг.